• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дүрвэгсдийн хөлөг живж 250 орчим хүн ор сураггүй болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 16:08:27

Испанийн иргэний тусламжийн байгууллагаас Ливийн тэнгисийн эрэг орчмоос дүрвэгсдийн хоёр хөлөг онгоц живсэнийг илрүүлж, ойролцоогоор 250 хүн ор сураггүй болсон. Эндээс эсэн мэнд гарах боломж бага юм" гэж 23-ны өдөр мэдэгдсэн байна.

Тусламжийнхан "өнөөгийн байдлаар живсэн хөлөг онгоцны орчмоос 16-25 насны 5 хүний цогцос олдлоо" гэжээ. Мөн тэд хэлэхдээ "хөлөг онгоц болгонд 120 орчим дүрвэгсэд байсан гэж бодвол бараг 250-аад хүн эндсэн болж таарна. Осол гараад бүтэн өдөр болсон болохоор амьд үлдэх боломж тун бага юм" гэжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар 23-ны орой уг хэрэгт цочирдож, сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх албаны бүртгэлээс үзэхэд, 2016 онд 300 мянган дүрвэгсэд газар дундын тэнгисээр дамжин Итали, Грект нэвтэрч, наанадаж 5000 хүн дүрвэж явах замдаа амь насаа алдсан байна. Энэ жил мөн 20 мянган хүн уг замаар Италид нэвтэрч, ойролцоогоор 520 хүн энджээ. \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе