• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британид гарсан террорист халдлагыг зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 15:08:42

22-ны өдөр Их Британийн парламентын байрны ойролцоо гарсан террорист халдлагыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд нас барагсдад эмгэнэл илэрхийлж буйг түүний хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак 23-нд мэдэгджээ.

Фрахан Хак мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр "ерөнхий нарийн бичгийн дарга Их Британийн ард түмэн болон засгийн газрыг дэмжиж, нас барагсдын ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцан, бэртсэн хүмүүсийг түргэн эдгэрэхийг хүсэж байна" гэжээ.

Түүнчлэн Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсон мөн өдөр жижүүр даргын хувиар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бага хурлыг даргалахдаа Аюулгүйн зөвлөлийг төлөөлөн уг халдлагын хэргийг мөн хатуу зэмлэн буруушаасан бөгөөд нас барагсдын ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний дараа, аюулгүйн зөвлөлийн хуралд оролцогсод нэг минут дуугаа хураан зогсож, нас барагсдад эмгэнэл илэрхийлжээ.

Орон нутгийн цагаар 22-ны 14 цаг 40 минутын үед, террорист этгээд машин барьж, Лондон хотын төв дэх парламентын байрны ойролцоо Вэстминстер гүүрнээс хойш явган хүн дайрч, 3 цагдаа болон олон хүнийг гэмтээсэн байна. Дараа нь тэр хутга барин, хүмүүсийг хөөж, парламентын байшинд орохыг оролдсон боловч цагдаа нар түүнийг буудаж хороосон байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе