• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-24 16:46:29

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 24-ний өдөр Хайнань мужийн Бө-Аод болж байгаа "Бө-Аогийн Азийн Чуулга Уулзалт"-ын 2017 оны жил тутмын бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзах үеэр "Хятадын эдийн засаг нэгэнт шинэ төлөвт шилжиж, улс орны эдийн засгийн хэтийн төлөвт бид итгэл дүүрэн байна" гэв.

Жан Гоали тэмдэглэхдээ, "Хятадын эдийн засгийн урт хугацаагаар хөгжих үндсэн төлөв байдал өөрчлөгдөөгүй. 2016 онд Хятадын ДНБ 6.7 хувийн өсөлттэй байж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр үзүүлжээ. Урт хугацааны хүчин чармайлтаар Хятадын ард түмэн өөрийн орныхоо нөхцөл байдалд зохицсон хөгжлийн замналыг олсон. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо нь засаглалын цогц шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулж, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвт зохицох бодлого, арга хэмжээнүүдийг анхлан тогтоосон" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе