• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ НҮБ-ын цөмийн зэвсэг хориглох гэрээний хэлэлцээнд оролцохгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 15:53:14
БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 24-нд хэлэхдээ, БНАСАУ удахгүй болох гэж байгаа НҮБ-ын цөмийн зэвсэг хориглох гэрээний хэлэлцээнд оролцохгүй гэжээ.

БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, энэ оны 3-р сарын сүүлч, 6-р сарын дундаас 7-р сарын эхэн болтол НҮБ-ын төв байранд НҮБ-ын цөмийн зэвсэг хориглох гэрээний хэлэлцээний хурал болох болно. Америк энэ онд стратегийн зэвсгээ Солонгосын хойгт ихээхэн хэмжээгээр оруулсан болон нэгдсэн цэргийн сургуулилт хийснийг харгалзан БНАСАУ эрхбиш цөмийн зэвсгээр гол болгосон батлан хамгаалалтын хүчин чадлаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй байна. Мөхөл сэхлийн энэ зангилаа үед БНАСАУ эцэстээ уг хуралд оролцохгүй байх шийдвэр гаргалаа гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе