• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Севол хөлөг онгоцыг чиргүүлт онгоцны хавьд авчирлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 15:54:09
БНСУ Севол хөлөг онгоцыг татан гаргаж, түүнийг тээхээр бэлтгэж байгаа чиргүүлт онгоцны хавьд авчирлаа.

БНСУ-ын далай, загасны аж ахуйн яамны мэдээгээр, Севол хөлөг онгоцыг 24-ний өдрийн 11 цаг орчимд татан гаргаж эрэг дээр гаргахад шаардагдах 13 метрийн өндөрт өргөж, дараа нь хоёр баржтай холбож, чирэгч онгоцоор зүүн өмнөд зүг уруу ойролцоогоор 3 км чирч, 20 цаг 30 минутын орчимд чиргүүлт онгоцноос 200 метр зайтай нам дөлгөөн усанд авчирлаа.

Төлөвлөгөө ёсоор инженерүүд шөнө дөл болохоос өмнө Севол онгоцыг чиргүүлт онгоцны чиргүүл дээр авчирч, 2-3 хоногт багтаан чиргүүл дээр бэхэлж, ойролцоох боомтод авчирна. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе