• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дмитрий Медведев Сүн Таотай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-25 15:55:05
3-р сарын 24-нд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Дмитрий Медведев ХКН-ын гадаадтай холбогдох хэлтсийн дарга Сүн Таог Москва хотноо хүлээн авч уулзлаа.

Медведев Хятад, Орос хоёр орны засгийн эрхэнд байгаа намын механизмын солилцооны ажиллагаа бүрэн дүүрэн амжилтанд хүрсэнд халуун баяр хүргэлээ. Тэрээр хэлэхдээ, Орос Хятадын харилцааг Оросын тал дээд хэмжээгээр чухалчилж байна. Хоёр орны олон салбар дахь стратегийн хамтын ажиллагааны түвшнийг үргэлжлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Нэгдсэн Орос нам ХКН-тай солилцоогоо гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны шинэ хөгжлийг дэмжин хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Сүн Тао хэлэхдээ, бид Нэгдсэн Орос намтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүний стратегийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өөр өөрийнхөө улс төрийн салбар дахь давуу талаа ашиглан Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе