• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аялал жуулчлалын зохицонгуй хөгжлийн бүс бий болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-26 15:04:22

Сурвалжлагч Өвөр Монголын Өөртөө Засах Орны Аялал жуулчлалын газраас мэдээлснээр, саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хармөрөн, Гирин, Ляонин мужийн аялал жуулчлалын салбарынхан аялал жуулчлалын зохицонгуй хөгжлийн бүс бий болгохын тулд зүүн хойд нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх холбоог хамтран байгуулжээ.

Энэ 4 муж, орон цас мөсний өнгө үзэмжит эх газрын унаган байдлаар гол онцлог болгосон умард нутгийн дүр төрх, үндэстний цөөнхийн болон зүүн хойд нутгийн ард түмний зан заншил, халуун рашаан, ой тайгын аялал жуулчлал, Хятад-Орос-Монголын "Түмэн газрын цайны зам" сэдэвт хувийнхаа машинаар аялах хил дамнасан аялал жуулчлал, хаадын ордны түүх, соёлыг сонирхох аялал жуулчлал зэрэг 5 том маршрут ажиллуулан, цас мөс, рашаан сувилал, соёл, үндэстний зан заншил зэрэг аялал жуулчлалын дээд зэрэглэлийн цуврал үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе