• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Линьжэн Юе-э-г засаг даргаар сонгогдсонтой холбогдуулан үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-26 16:12:56
Төв Засгийн газраас Хонгконгод суугаа холбоо барих газрын албаны хүн 26-нд Линьжэн Юе-э-г Хонгконгийн 5 дахь засаг даргаар сонгогдсонтой холбогдуулан хэлсэн үгэндээ: Засаг даргын сонгууль Хонгконгийн тулгуур хууль, БХАТИХ-ын Байнгын Хорооны шийдвэр, Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дагуу явагдсан нь ил тод, эрх тэгш, голч шударга зарчмыг харуулж, сонгуулийн ажиллагаа урагштай болсон гэж тэмдэглэжээ.

Тэрээр, Линьжэн Юе-э-г засаг даргаар сонгогдсонд баяр хүргээд, олны итгэлийг хүлээж, онцгой бүсийн захиргааг удирдан, Хонгконгийн олон салбарынхантай эв санаа нэгтэй ажиллан, "нэг улс хоёр систем"-ийн чиг шугам, тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, хүчээ төвлөрүүлэн, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг ахиулж, нийгмийн тогтвортой, эв зохицолд тус дөхөм үзүүлэн, шинэ байдал бий болгохын төлөө хүч тавин ажиллахыг Линьжэн Юе-э-д хүссэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе