• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-26 09:11:09

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 25-нд Седнейд очиж Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн дарга Глэдис Бережиклянтай уулзав.

Ли Кэчян: Хятадын Австрали дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш хоёр орны харилцаа ахиж дэвшин, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнд хүрч, иргэд хоорондын найрамдал гүнзгийрсэн. Эдгээр нь хоёр орны орон нутгийн солилцоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарыг хоёр талд нээлттэй болгох талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Хятадын аж ахуйн нэгжүүд Шинэ Өмнөд Уэльс муж дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эрчим хүчний нөөц, хөдөө аж ахуй, санхүү, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэхийг бид дэмжиж ажиллана. Энд ирж хөрөнгө оруулан, бизнес эрхэлж буй Хятадын аж ахуйн нэгжүүдэд ашигтай орчин хангаж, дэмжиж ажиллахыг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян ерөнхий сайдын айлчлал баялаг агуулгатай, үр дүн ихтэй, амжилтад хүрсэн айлчлал болж, Австрали Хятадын харилцааны хөгжил, Шинэ Өмнөд Уэльс муж Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд шинэ боломж нээлээ хэмээн Глэдис Бережиклян онцолжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе