• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Севол" усан онгоцыг татаж гаргав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-26 15:18:42
25-нд БНСУ-ын Жеолланам мужийн Жиндо арлын ойролцоо усан хилд "Севол" усан онгоцыг татаж гаргасан газраас сурвалжлагчийн мэдээлснээр, өдгөө живсэн усан онгоцыг татаж гаргаснаар энэ ажил үндсэндээ дуусжээ. Төлөвлөгөө ёсоор ажил урагштай явбал "Севол" усан онгоцыг энэ сарын сүүлч буюу ирэх сарын эхээр далайн эрэгт хүргэх юм байна.

Живсэн усан онгоцыг татах ажлыг Шанхайн шүүн татах газраас хариуцан хийжээ. Тэд 2015 оны 8-р сарын 12-ноос өнөөг хүртэл 590 хоног ажилласан юм. "Севол" усан онгоцыг татах ажилд БНСУ-ын хэвлэлийнхэн болон иргэд дээд хэмжээгээр анхаарал хандуулж байна. Хэвлэлийн гол хэрэгслүүд Шанхайн шүүн татах газрын мэргэжлийн чадвар, идэвхтэй ажиллах зориг санаанд өндрөөр үнэлжээ.

2014 оны 4-р сарын 16-нд "Севол" усан онгоцонд ус орсны улмаар живж, 172 хүн аврагдаж, 295 хүн амиа алдсан юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе