• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж үйлдвэрийн паркийн төсөлд гарын үсэг зурав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-26 16:37:31
Бээжингийн авто машины компанийн Өмнөд Африкийн аж үйлдвэрийн паркийн төсөлд гарын үсэг зурах ёслол 25-нд Өмнөд Африкийн Капетонд болов. Төслийн эхний шатанд 100 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Эхний шатанд жилд 50 мянга, 2 дахь шатанд жилд 100 мянган авто машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ оны сүүлчээр үйлдвэр ашиглалтад орсны дараа Өмнөд Африк төдийгүй Африк тивийн ганц удаагийн хөрөнгө оруулалтаар хамгийн ихэд тооцогдох авто машины үйлдвэр болох юм.

Өмнөд Африкийн Зүүн Капетон мужийн холбогдох албаны хүн хэлсэн үгэндээ: Тус төсөл Зүүн Капетон мужийн Коега чөлөөт бүсэд байрлах бөгөөд Хятад, Өмнөд Африкийн иж бүрэн нийлүүлэгчийг татан оруулж, дотооддоо үйлдвэрлэх хэмжээг 60 хувьд хүргэн, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчилна гэжээ. \Урьхан\  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе