• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсон Янош Адерт баяр хүргэв

CRI       (GMT+08:00) 2017-03-27 16:17:03

Хятад улсын дарга Ши Жиньпин Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсон Янош Адерт баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Унгар бол шинэ Хятад улсыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн, дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг юм. Хоёр орны ард түмэн эрт дээр үеэсээ найрсгаар харилцаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Унгарын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэв гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин, би Хятад, Унгарын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд таны хамт хичээн зүтгэж, хоёр талт харилцааг нэн өндөр төвшинд дэвшүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе