• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юньнань мужийн Янби шяньд газар хөдөлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-27 15:54:24

Сурвалжлагч Юньнань мужийн Далигийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн Янбигийн И үндэстний өөртөө засах шяний Суртал ухуулгын газраас мэдээлснээр, 27-ны өглөөний 7 цаг 55 минутад Янби шяний нутагт 5.1 баллын газар хөдлөлт болж, хөдлөлтийн голомт нь 12 км-ийн гүнд байсан аж. 8 цаг 50 минутын байдлаар, газар хөдлөлтийн улмаас иргэдийн зарим байшин нурсан боловч, хүн эндэж бэртсэн тухай мэдээлэл гараагүй байна.

Янби шяний Суртал ухуулгын газрын дарга Ван Цайшүний танилцуулснаар, газар хөдлөлтийн төв нь Янби шяний Янжян суурины Ажя, Пүпин хоёр тосгонд байсан бөгөөд газар хөдлөлтийн үеэр Янжян сууринд хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Ван Цайшүнь: газар хөдлөлтийн улмаас иргэдийн зарим байшин нурсан боловч, хүн эндэж бэртсэн тухай мэдээлэл аваагүй байна. Эдүгээ холбогдох байдлыг цаашид ойлгож байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе