• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ойжуулалтын чанар чансааг мэдэгдэм сайжруулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-28 10:54:15

3-р сарын 27-нд Бээжинд бүх Хятадын газар нутгийн ойжуулалтын болон ойн түймрээс хамгаалах ажлын теле хурал хуралдаж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар гаргаж, Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд, бүх Хятадын ойжуулалтын комиссын дарга Ван Ян хуралд оролцон, үг хэлэв.

Ли Кэчян чухал заавартаа, газар нутгийн ойжуулалт бол экологийн боловсны бүтээн байгуулалтын чухал агуулга мөн тогтвортой хөгжлийг биелүүлэх чухал үндэс суурь болно. Намын 18-р их хурлаас хойш, олон газар, холбогдох салбарууд Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн бодлого байршуулалтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, нээн хөгжүүлэн дэвшиж, үнэнч бодитоор хичээн зүтгэж, газар нутгийн ойжуулалт болон ойн түймрээс хамгаалах ажил ил тод амжилт олов.

Хөгжлийн шинэ ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хангалт бүтцийн чанартай өөрчлөлтийг урагшлуулахыг гол шугамаа болгохыг баримталж, тогтолцоо механизмыг шинэчилж, газар нутгийн ойжуулалтын чанар чансааг мэдэгдэм сайжруулахыг дорвитой урагшлуулж, бүх иргэдээрээ мод тарих үйл ажиллагааг гүнзгийрүүлэн өрнүүлж, ойн аж ахуйн экологийн чухал төслийг дорвитой хэрэгжүүлж, экологийн орчны дутмаг байдлыг түргэвчлэн нөхөж, экологийн бүтээгдэхүүний хангамжийн чадавхийг улам дээшлүүлэх хэрэгтэй. Хариуцлагыг хатуу хэрэгжүүлж, яаралтай зохицуулах чадавхийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ойн түймрээс хамгаалах ажлыг үнэнхүү сайтар хийж, улсын ногоон халхавчийг бэхжүүлж, экологийн улам их баялагийг арвижуулж, үзэсгэлэнт Хятад орныг байгуулах, эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулахын төлөө шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.

Ван Ян хэлсэн үгэндээ, Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн бодлого байршуулалтыг бүх талаар цэгцэлж, Ли Кэчян ерөнхий сайдын чухал зааврыг нарийн хянамгай хэрэгжүүлж, хүчтэй, үр ашигтай арга хэмжээ авч, газар нутгийн ойжуулалт болон ой хээрийн түймрээс хамгаалах олон ажлыг үнэнхүү сайтар хийж, улсын экологийн аюулгүйн халхавчийг түргэвчлэн бэхжүүлж, эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжилд дорвитой тулах хүчин хангах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе