• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дяоюйдао арал Хятадын нутаг дэвсгэр гэдгийг Япон өөрчилж чадахгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-28 11:01:32
Японы ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг Японы "эх нутаг" хэмээн бичсэнтэй холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 27-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Японы тал юу хэлж яаж баширласан ч Дяоюйдао арал бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг өөрчилж чадахгүй гэжээ.

Японы Соёлын Яамнаас сүүлийн үед хянан тохиолдуулж гаргасан ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг олон удаа Японы "эх нутаг" хэмээн бичсэн байна.

Хуа Чүнь-ин хэлэхдээ: Дяоюйдао арал болон түүний эргэн тойрны арлууд бол эртнээсээ Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс нутаг дэвсгэрээ туйлбартай хамгаална. Түүх болон бодит байдлыг хүндэтгэн, өсвөр залуу үеийнхнээ зөв хүмүүжилтэй болгож, дуулиан маргаан үүсгэхээ болихыг Японы талаас шаардаж байна гэж тэрээр илэрийлжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе