• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн зөвлөлдөх механизмын асуудлаар ярилцана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-28 18:18:45

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 28-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс энэ оны 5-р сард Филиппиний ГХЯ-ны албан тушаалтдыг Хятад улсад айлчлан, Хятад Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн зөвлөлдөх механизмын анхдугаар хурал хамтран зохион байгуулахад урьсан. Одоо хоёр тал холбогдох нарийн асуудлаар зөвшилцөж байна гэлээ.

Мөн Филиппиний тэнгисийн хилийн хамгаалалтын төлөөлөгчид Хятад улсад хийх айлчлалтай холбогдуулан тэрээр: Хятад, Филиппиний тэнгисийн армийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, хоёр талын найрамдлыг бэхжүүлэхэд ашигтай бөгөөд хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд эерэг эрч хүчээр сэлбэх болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе