• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Буухиа илгээмж дэлхийн 40 хувийг эзэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-28 15:53:19
Хятадын үндэсний шуудангийн газрын 28-нд гаргасан 2016 оны Хятадын буухиа илгээмжийн хөгжлийн тайланд дурдахдаа, Хятадын буухиа илгээмжийн цар хүрээ дэлхийд тэргүүлж байгаа буюу нийт хэмжээний 40 гаруй хувийг эзэлж, дэлхийн буухиа илгээмжийн өсөлтөд 60 хувийн хувь нэмэр оруулсан байна.

Тайланд тэмдэглэхдээ, 2016 онд буухиа илгээмжийн цахим худалдааны нийт хэмжээ 4 их наяд юаньд хүрч, нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний 12.5 хувийг эзлэв.  

Хятадын үндэсний шуудангийн газрын хөгжлийн судалгааны төвийн зах зээлийн хяналт удирдлагын газрын хариуцлагатан Гэн Янь хэлэхдээ, буухиа илгээмжийн хөгжил нь шинэ эдийн засгийг буй болгох, шинэ хөдөлгөх хүчнийг түргэтгэх талаар орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэж байна гэв.

Бүртгэлд харуулснаар, 2010 онд 100 мянган хүн тутамд 4.8 үйлчилгээний цэг үйлчилж байсан бол 2016 онд 15 хүртэл нэмэгдэж, 2010 онд хавтгай дөрвөлжин километр бүрд 6.7 үйлчилгээний цэг байсан бол энэ тоо нь 2016 онд 19.1 хүртэл нэмэгдэв. Түүнчлэн буухиа илгээмжээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хэмжээ улам ихээр нэмэгдэж байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе