• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Филиппиний талыг Хятадад ирж Өмнөд Тэнгисийн асуудлаар зөвшилцөхийг урив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 10:58:08
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин 28-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс Филиппиний ГХЯ-ны холбогдох хариуцлагатныг энэ 5-р сард Хятадад ирж, Өмнөд Тэнгисийн асуудлаарх хоёр орны зөвшилцлийн анхны хурлаа хийхийг урьсан гэжээ.

Хуа Чүньин, Хятад, Филиппин хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу өнгөрсөн 1-р сард хоёр орны гадаад харилцааны салбарын 20 дахь хурлаар, Өмнөд Тэнгисийн асуудлаарх хоёр орны зөвшилцлийн тогтолцоо байгуулж, хоёр орны ГХЯ-аас зохион байгуулсны дагуу, хоёр орны анхаарал тавьж байгаа чухал асуудлууд болон тэнгис дээрх хамтын ажиллагааны аюулгүйн асуудлаар зөвшилцөхийг санал нэгтэй баталсан юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе