• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эм эмнэлгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 10:17:09

ХОУР-ийн мэдээ, Бүх Хятадын эм эмнэлгийн ажлын өөрчлөлтийн телевиз, телефон хурал 3-р сарын 28-ны өдөр Бээжинд болжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд чухал заавар өгч, Төрийн зөвлөлийн орлогч сайд, Төрийн зөвлөлийн арүүл мэндийн өөрчлөлтийн удирдах хэсгийн дарга Лю Яньдүн хуралд оролцсон бөгөөд үг хэлжээ.

Ли Кэчян, өнгөрөгч нэг жилд, олон газар, олон салбарууд нааштай эхэн сүвэгчилж, хамтын хүчин чармайлтаар эм эмнэлгийн өөрчлөлтийн шинэ ил тод ололт амжилтыг түлхэн ахиулсан байна. 2017 онд олон түмний тусгасан хүчир бэрх асуудалд чиглүүлж, эрүүл мэндийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэнд, ядуусыг тэтгэх зэрэг ард иргэдэд үр өгөөжтэй ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Лю Яньдүн хэлэхдээ, ард түмний эрүүл мэндээр гол зангилаа болгож, эрүүл мэндийн өөрчлөлт, эмнэлгийн орчин үеийн менежмент, бүх иргэдийн эмнэлгийн даатгал, эмийн хангамж баталгаа зэрэг олон төрлийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе