• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамгаалалтын төхөөрөмж байрлуулах нь Хятадын бүрэн эрхийн хүрээн дэх асуудал

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-29 14:32:48

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-ин 28-нд болсон хэвлэлийн бага хуралд Өмнөд хятадын тэнгисийн аралд онгоцны буудал байгуулах асуудлаар хариулахдаа, өөрийнхөө нутаг дэвсгэрт батлан хамгаалахын шаардлага бүхий төхөөрөмж байрлуулах нь Хятадын бүрэн эрхийн хүрээн дэх асуудал, мөн олон улсын хуулиас бүрэн эрхт оронд олгосон өөрийгөө хамгаалах эрх юм гэв.

Тэрээр хэлэхдээ, Нань Ша арлууд нь ерөөсөө Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалт хийж байгаа нь тэнд сахин хамгаалж буй хүмүүсийн ажил амьдралын нөхцөлийг сайжруулж, улс орны бүрэн эрхийг сайтар хамгаалахын төлөө бөгөөд арлуудын иргэний болон олон улсын үйлчилгээний хүчин чадавхийг дээшлүүлж, олон улсын үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэхийн төлөө юм гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе