• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Харилцан хүндэтгэх, хамтран ажиллах, тогтвортой хөгжих зарчмаар Умард туйлын үйл хэрэгт оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-30 10:03:59

ХОУР-ын мэдээ: Орон нутгийн цагаар 3-р сарын 29-нд Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян ОХУ-ны Архангельск хотод болсон Олон улсын Умард туйлын 4 дэх форумын нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Хятад бол Умард туйлын үйл хэргийн оролцогч, зохион байгуулагч, хичээн зүтгэгч орон юм. Хятадын тал харилцан хүндэтгэх, хамтран ажиллах, тогтвортой хөгжих гурван зарчмаар Умард туйлын үйл хэрэгт оролцох болно гэжээ.

Ван Ян: ХҮНДЭТГЭХ гэдэг нь Умард туйлын орнуудын Умард туйл дахь бүрэн эрхийг хүндэтгэж, Умард туйл орчмын оршин суугчдын уламжлалт амьдрал, соёлыг хүндэтгэх, бусад орны Умард туйлд хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхийг хүндэтгэх, олон улсын хамтын нийгэмлэгийн Умард туйл дахь хамтын эрх ашгийг хүндэтгэх явдал юм. ХАМТРАН АЖИЛЛАХ гэдэг нь холбогдох орнуудтай хамт боломжоо хуваалцаж, сорилтоо хамт туулж, хамгаалалт хамааралтын олон талт тогтолцоог бий болгон, олон салбарт өргөн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамт хөгжихийг хэлж байна. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэдэг нь Умард туйлыг хамгаалж хөгжүүлэх, нүдний өмнөх эрх ашиг, ирээдүйн эрх ашгийг тэнцвэржүүлэх, тус бүс нутгийн иргэд, байгаль экологийн эетэй найрсаг орчныг бий болгох юм гэжээ.

Тэрээр: Хятадын тал холбогдох талуудтай хамтран ажиллах тогтолцоог сайжруулж, бодлогын түвшинд яриа өрнүүлж, Умард туйлын хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж, уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран зүтгэх болно. Умард туйлд энхийн аргаар үйл ажиллагаа явуулж, маргаанаа олон улсын хуулийн дагуу шийдвэрлэн, Умард туйлын аяллын аюулгүй байдал, цаг агаарын гамшгаас сэргийлэхийн төлөө хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Умард туйлын сайн сайхан ирээдүйн төлөө хичээн зүтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

\Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе