• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотын ирэх 15 жилийн хөгжлийн төслийг нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-30 16:16:06

Хятад улс 29-нд нийслэл Бээжин хотын ирэх 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөг нийтэлж, олон нийтийн санал асуулга явуулж байна. "Бээжин хотын ерөнхий төлөвлөлт \2016-2030\" хэмээх энэ төслөөс үзвэл, Бээжин хотыг улс төр, соёл, олон улсын харилцаа, техник шинэчлэлийн төв болгох стратегийг хэрэгжүүлж, эв найртай, ая тухтай, дэлхийн хэмжээний хот болгон хөгжүүлэх юм байна. Энэ хөгжлийн төсөл өнгөрсөн 68 жил буюу 1949 оноос хойш 7 дахь удаагаа шинэчлэгдэж байгаа юм.

Тус төсөлд зааснаар Бээжин хотыг "нэг төв (хотын төв), нэг туслах (хотын захиргааны туслах төв Тунжөү), хоёр тэнхлэг (хоёр өргөн чөлөө), олон тулгар цэг (Шүн И, И Жуан, Мэнь Төүгөү) зэрэг шинэ хот болон Бээжин хотын онгоцны буудал зэрэг 13 хотхон" болгон хөгжүүлж, хот байгуулалтаа сайжруулан, төв бүсийн байгууламжийг хотын бусад хэсэгт тарааж, төв болон бусад хэсгийн уялдааг нэмэгдүүлнэ гэжээ. 2030 он гэхэд Бээжин хот эв найртай, ая тухтай дэлхийн тэргүүлэх хот болон хөгжиж, замын түгжрэл, орон сууцын үнийн хэт өсөлт, агаарын бохирдол зэрэг том хотын архаг өвчнийг анагааж, Бээжин-Тяньжинь-Хэбэй-гийн нэг цогцын тогтолцоог бүрдүүлж, хотын хүн амыг 2020 он гэхэд 23 саяас хэтрүүлэхгүй барьж, 2020 оноос хойш урт хугацааны турш энэ тоогоор хязгаарлахыг баталгаажуулах болно гэж уг төсөлд дурджээ.

3-р сарын 29-нээс 4-р сарын 27-нд, тус төслийг Бээжингийн хот төлөвлөлтийн музейд тавьж, олон нийтээс санал хураана. Бээжин хотын хөгжлийн талаар санал хүсэлт дэвшүүлэх хүсэлтэй хүн байвал зар гаргасан газарт сэтгэгдлээ бичих, эсвэл Бээжин хотын төлөвлөлт, нутаг дэвсгэр эх баялгийн удирдах зөвлөлийн албаны сайтаар орж, цахим шуудангийн хэлбэрээр саналаа өгч болно. Хотын зарим иргэн сурвалжлагчид хэлэхдээ, "Би Бээжинд 70 жил амьдарч байна, Чянь Мэнь буюу өмнөд хаалганы орчимд төрж, өссөн болохоор тэр хавьдаа их хайртай. Чянь Мэний хувьд худалдааны төхөөрөмж дутах биш, дэлгүүр барьж юм худалдах нь гол биш, харин түүний соёлын үнэ цэнийг харуулах ёстой"

"Миний санал гэвэл би хотын зүүн хэсэгт амьдардаг. Тэр орчмын зам харилцаа тийм ч сайн биш гэж бодож байна. Ийнхүү зам харилцааг түргэн хөгжүүлж, метро, гүүр тавих зэрэг олон аргаар хүмүүст үйлчлэхийг хүсэж байна"

"Би ногооруулалт, агаарын бохирдлыг засах тухай их анхаардаг. Манай гэрийн эргэн тойронд хуучин хороолол ихтэй, цэцэрлэгт хүрээлэн, зүлэгжүүлэлт дутмаг. Ирээдүйд ногооруулалтын ажлыг сайтар хийхийг хүсэж байна."

Энэ төлөвлөгөөний төсөлд Бээжингийн стратегийн байр суурь, орон зайн байршуулалт, гол чухал төхөөрөмж, хот хөдөөгийн нэгдсэн төлөвлөлт зэргээс гадна олон нийтийн сонирхолд буй зарим бодит "бага зорилт" дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ Бээжин хот түүх соёлын өвийг хамгаалж, ногоон экологийн орон зайг эрчимжүүлэх юм байна.

Хятадын хотын хөгжлийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий инженер Шй Линьжи хэлэхдээ, "Ерөнхийд нь авч хэлбэл, Бээжингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шанхайн ерөнхий төлөвлөгөө нь бүх Хятадад үлгэр жишээ ач холбогдолтой юм. Үүнээс өмнө нь бидний их хот бүгд л өсөлт, өсөлт, бас дахин өсөлт байлаа. Орон зайн хувьд, аж үйлдвэр, хотын чадавхыг хотын эргэн тойрны бүсэд тарааж байна. Энэ нь Бээжин хотын ирээдүйн орон зайны бүтэц, хүн амыг шинээр зохицуулахад тустай. Ирээдүйн хотууд чадавх, ажлын байраар хангах, зам харилцаа, экологи зэрэг олон элементээс бүрдсэн байх ёстой. Ирэх 20 жилд, Бээжин, Тяньжин, Хэбэй муж хамтдаа хөгжиж, дэлхийн өндөр түвшинд хүрэх болно гэжээ.

Холбогдох албаны хүний танилцуулснаар, Бээжин хотын хөгжлийн төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөө, нарийн төлөвлөгөө гэж хоёр үе шат болгон хувааж байна. Өдгөө, олон нийтийн дунд санал асуулга явуулж байгаа нь Бээжин хотын ерөнхий төлөвлөгөө бөгөөд дараа нь нарийн төлөвлөгөө боловсруулах эш баримт болох юм. Олны анхааралд буй бодитой төслийн хувьд, дараа нь нарийн төлөвлөгөө болон тусгай төлөвлөгөө гаргах бөгөөд хуулийн дагуу олон нийтийн дунд санал асуулга явуулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе