• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Саули Нийнисто нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-06 11:34:19

5 Хелсинкид Хятад улсын дарга Ши Жиньпин Финландын ерөнхийлөгч Саули Нийнистотой хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Финланд хоёр орны дипломат харилцаа тогтоосон 67 жилийн хөгжлийг өндрөөр үнэлээд, Хятад, Финландын ирээдүйд хандсан шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноо хамт зарлаж, улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд ашиг тустай ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Ши Жиньпин, Хятад, Финланд хоёр орон бие биеэ хүндэтгэн, эрх тэгш харилцаж, хамтдаа ашиг хүртдэг анд, түнш юм. Хоёр орны ард түмэн харилцан бие биенээ хүндэтгэдэг. Финландын ард түмэн шинэ зуун жилийн хөгжлийн замналаа эхлүүлсэн бол Хятадын ард түмэн "хоёр зуун жилийн" зорилтоо биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөө Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Хоёр тал стратегийн өндөрлөгөөс алс холын зорилтоо бодолцон, улс хоорондын харилцааны чиглэл хандлагыг найдвартай тогтоож, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулан, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг баталгаажуулж, хамтын ажиллагааны нөөц хүчийг гүйцэд ашиглан, давуу талаараа харилцан нөхөж, бие биеийн хөгжлийг харилцан дэмжих ёстой гэжээ.

Саули Нийнисто, Финландын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Ши Жиньпин дарга төрийн айлчлал хийж очсонд халуун баяр хүргэжээ. Тэрээр: Финланд улс Хятадын хөгжил, амжилт, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг чухалчлан үздэг тул эрхэм таны энэ удаагийн айлчлалаар дамжуулан олон нийтлэг ойлголтод хүрч, харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе