• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ажлын орон тоог тогтвортой нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-06 10:49:01

Энэ онд ажлын байраар хангах дарамт ихсэж байгаад чиглүүлж, Хятадын Төрийн зөвлөл 5-нд болсон байнгын хуралдаанаар ажлын байрны орон тоог тогтворжуулж, өргөтгөх тухай 5 бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийджээ. Тодруулбал:

1. Санхүү, татвар, банк санхүү, аж үйлдвэр зэрэг салбарт эдийн засгийн том, чухал бодлого хэрэгжүүлэхдээ ажлын байрны орон тоонд учруулах нөлөөнд үнэлгээ хийж, эдийн засгийн хөгжлийг ахиулах, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг сайжруулах, ажлаар хангах тогтолцооны өөрчлөлт хоорондын зохицол, уялдаа холбоог нэмэгдүүлнэ.

2. Ажлын хангах шинэ орон зайг нээж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт, дэмжлэгийн бодлогод хамруулна.

3. Гол чухал бүлгийг ажлаар хангагдахыг дэмжинэ. Ажлаар хангахад хүндрэл ихтэй бүсэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэгээр нийгмийн хөрөнгө оруулалтыг дайчилж, их дээд сургуулиудад ажлаар хангах сан байгуулж, ажлаар хангагдахад хүндрэлтэй байгаа их дээд сургууль төгсөгчдөд нөхвөр олгоно.

4. Тусгай мэргэжлийн дамжаа сургалт, ажлаар хангах үйлчилгээг нэмэгдүүлнэ.

5. Гадаадад суралцагсад эх орондоо буцаж ирсний дараа ажил үйлс эрхлэхийг дэмжиж, оюуны өмчийн эрхээ хувьцаа болгон аж ахуйн нэгж байгуулахыг урамшуулна. Мөн сурлагын намтар, диплом зэрэгт хийх шалгалт үнэлгээг цөөлөх зэрэг болно.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе