• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлыг хурцдуулахаа болихыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-07 19:24:41
Сирийн агаарын цэргийн баазыг АНУ дайрсан асуудалд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин 7-нд хэлэхдээ, одоогийн хамгийн чухал ажил бол байдлыг хурцдуулахаас зайлсхийж, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах талаар хялбар бусаар тогтоосон үйл явцыг хамгаалах явдал юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, АНУ-ны зүгээс Сирийн засгийн газрыг Хомс хотын агаарын цэргийн баазад химийн зэвсгийг хэрэглэсэн хэмээн үзээд, 7-ны өдөр тус цэргийн бааз зэрэг Сирийн нутаг руу "байлдааны сүх" нэртэй 59 далавчит пуужин харважээ. Хуа Чүньин энэ асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, химийн зэвсгийн асуудлаарх Хятад улсын байр суурь бол хувиршгүй юм. Аливаа улс орон, байгууллага, хувь хүн ямарваа байдалд, ямар ч зорилгоор химийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе