• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Иордан хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор харилцан баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-07 20:14:00

Хятад улсын дарга Ши Жиньпин, Иордан улсын хаан Абдуллах 2-р нар саяхан хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор харилцан баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосон 40 жилд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, дээд давхаргын хэлхээ холбоо улам нягтарлаа. Хоёр тал бүс нутгийн болон олон улсын асуудалд найрамдалтай харилцаж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, баялаг амжилттай үргэлжилж байна гэжээ.

Абдуллах 2-р баярын захиандаа, дипломат харилцаа тогтоосноос хойш Иордан, Хятад хоёр орны харилцаа эрчимтэй, баялаг амжилттай хөгжлөө. Хоёр орон, хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай болсон явдалд миний бие маш их бахархаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе