• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Шинэ Зеланд чөлөөт худалдааг сайжруулах тухай хэлэлцээ хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-07 16:47:49

6-ны өдөр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэвлэлийн бага хурал хийлгэж хэлэхдээ, Хятад улс хөгжингүй орон хоорондын анхны чөлөөт худалдааны гэрээ болох Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааг сайжруулах хэлэлцээг энэ сарын сүүлчээр Бээжинд хийнэ. 2015 онд албан ёсоор хүчинтэй болсон Хятад, Австралийн чөлөөт худалдааг сайжруулах тухай хэлэлцээг тохиромжтой үед хийх боломжтой гэжээ.

Хятад улс болон хөгжингүй орон хоорондын анхны энэ гэрээг 2008 онд байгуулснаас хойш, Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны гэрээ хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчтэй хөгжүүлсэн юм. Хятадын ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэлэхдээ, Хятадын дээд давхаргынхан саяхан Шинэ Зеландад айлчлах үеэр хоёр тал хамтран ойрын үед тус гэрээг сайжруулах тухай анхны хэлэлцээг хийнэ гэж мэдэгдсэн гэжээ.

Үг Сүнь Живэнь

"Энэ оны 4-р сарын 25-27-ны өдрүүдэд Бээжин хотноо Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны гэрээг сайжруулах тухай анхны хэлэлцээг хийнэ гэж хоёр талаараа зөвшилцөн тохиролцжээ. Үүний үр дүнд Хятад, Шинэ Зеланд хоёр орны худалдаа, эдийн засагт шинэ эрчтэй хөдөлгөх хүч сэлбэж, хоёр ард түмэн, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг хүртээж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншийн харилцааг цаашид бэхжүүлнэ гэдэгт бид найдаж байна" гэжэ.

Хятад улс өдгөө Шинэ Зеландын хамгийн том худалдааны түнш, экспортын зах зээл бас импортын эх үүсвэр болоод байгаа юм. Албаны тоо баримтад үзүүлснээр, 2016 онд Хятад, Шинэ Зеландын хоёр талын худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 хувиар нэмэгдэж, мөн үеийн Хятадын гадаад худалдааны ерөнхий байдлаас илэрхий сайжирч, Хятад- Европ, Хятад-Америкийн мөн үеийн худалдааны өсөлтийн хурдаас өндөр байна.

Үүнээс гадна өнгөрсөн сард Хятадын удирдагч Австрали болон Шинэ Зеландад айлчлах үеэр Хятад, Австрали хоёр тал Хятад, Австралийн чөлөө худалдааны хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь уг бичиг баримтын гол агуулгын талаар танилцуулсан юм.

  \Бичлэг Сүнь Живэнь\

"2017 онд Хятад, Австралийн хооронд эхлүүлсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын зарим заалт тэрчлэн "хөрөнгө оруулалтыг хялбарчлах тухай санамж бичгийг хянан хэлэлцэх тухай бичиг баримт" зэргийг албан ёсоор зарлаж, хамгийн тохиромжтой цагт Хятад, Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн \шат ахисан хэлэлцээр\-ийг эхлүүлэхэд бэлтгэх нь хамгийн гол агуулга мөн" гэжээ.

Хятад, Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг 2015 оны 12-р сарын 20-нд албан ёсоор хүчин төгөлдөр болгосон бол одоогийн байдлаар хоёр талаараа нэгэнт 3 удаа татварын хэмжээг бууруулаад байгаа юм. 2016 онд хоёр орон хоорондын бараа нийлүүлэлтийн 80 хувийг татвараас чөлөөлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Австрали дахь шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум 700 сая ам.долларт хүрсэн нь 2015 оныхоос 56 хувиар нэмэгджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе