• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн дарга Билл Вокертэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-08 17:23:24

Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 7-н Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Аляска мужийн Анкориж эдлэнд тус мужийн дарга Билл Вокерыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "би энэ удаа ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Флорида муж улсын Мар-А-Лаго эдлэнд Хятад, Америкийн төрийн тэргүүний анхны уулзалтаа хийлээ. Энэ нь шинэ үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагыг тогтоож, хоёр орны өргөн хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм. Миний ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалт маш амжилттай, маш олон нийтлэг ойлголтонд хүрсэн, үр бүтээл өндөртэй байлаа" гэжээ.

Тэрээр хэлэхдээ "орон нутгийн хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн харилцааны хамгийн их эрч хүчтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Аляска муж Хятад улстай уламжлалт харилцаатай юм. Тус мужийн Анкориж хот бол Хятад, Америкийн харилцааны түүхэн хөгжлийн гэрч юм. Хятад улс, Аляска муж нь аж үйлдвэрийн харилцан нөхөх чанар ихтэй, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа ихээхэн ахицтай болсон юм. Үүний зэрэгцээ хөгжлийн маш их нөөцтэй юм" гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе