• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд харилцан баярын цахилгаан илгээлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-08 17:24:45

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан Йорданы ерөнхий сайд Хани Мулкитэй харилцан баярын цахилгаан утас илгээж хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд баяр хүргэлээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа, дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш Хятад Йорданы найрамдал хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, байнга өндөр хэмжээний хэлхээ холбоотой байж, улс төрийн итгэлцэл өдрөөс өдөрт гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа ил тод амжилт олж, олон улсын бүс нутгийн томоохон асуудлаар сайхан ойлголцолтой байсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон стратегийн түншийн харилцаа тогтоож олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрсээр ирлээ. Хятадын тал Йорданы талтай хамтдаа хичээж, хоёр орны уламжлалт найрамдлыг тасралтгүй бэхжүүлэн, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орон хоёр ард түмэнд ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе