• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америк хоёр орны тэргүүний хоёр дахь уулзалт болж өнгөрлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-08 13:15:35

Орон нутгийн цагаар 7-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн хоёр дахь удаагаа уулзжээ. Хоёр орны тэргүүн Хятад, Америк хоёр улс чухал салбаруудад ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болон хамтаар анхаарал тавьж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргэн хүрээнд гүнзгий ярилцаж санал бодлоо солилцжээ. Хоёр орны тэргүүний анхны уулзалт идэвхтэй, үр өгөөжтэй уулзалт болсон байна гэж тэд үзжээ. Хоёр тал хамтдаа хичээн, харилцан ашигтай хамтын ажиллагааны салбараа хөгжүүлж, харилцан хүндэтгэх зарчмаар маргаанаа шийдвэрлэх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүний Мар-а-Лаго эдлэнд болсон энэхүү уулзалт хоёр орны харилцааны цаашдын хөгжилд онцгой их ач холбогдолтой. Ерөнхийлөгч тантай урт хугацаанд гүнзгий ярилцаж, харилцан ойлголцлоо эрчимжүүлэн, итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон чухал хамтын ойлголтод хүрч чадсан байна. Хоёр тал өнөөгийн бий болгосон энэ харилцаагаа тасралтгүй хөгжүүлж, найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Америк хоёр улсын харилцааг урагш ахиулан, хоёр улс хоёр ард түмэнд амар тайван амьдралыг олгож, дэлхийн энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн байдлыг бий болгохын тулд өөрсдийн түүхэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Хятад, Америк хоёр улс нэгэнт нэг нэгнийхээ худалдааны хамгийн том түнш болсон нь хоёр улс, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Хятад улсад яг одоо хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт явагдаж, дотоодын хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, үйлчилгээний салбарын улс ардын эдийн засагт эзлэх хувь нэмэгдсээр байна. Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө батлах болно. Хятад, Америк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ирээдүй гэгээтэй байгаа бөгөөд бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. АНУ-ыг "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-ийн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс хүсэж байна" гэв.

Дональд Трамп хэлэхдээ, "би болон Америкийн баг эрхэм Ши Жиньпин дарга болон Хятадын айлчлалын төлөөлөгчдийг Мар-а-Лаго эдлэнд хүлээн авч байгаадаа маш баяртай байна. Ши Жиньпин даргатай маш дотно ярилцаж, сайхан танилцаж нөхөрлөлөө. Энэ уулзалт маш чухал, ололт амжилт ихтэй байж хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг эрчтэй болгож өгсөн" гэжээ.\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе