• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцан ирэв

CRI       (GMT+08:00) 2017-04-09 08:48:39

Хятадын улсын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Финлянд Улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлж, мөн АНУ-ын Флорида муж улсын Мар-а-Лаго эдлэнд очиж Хятад Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт хийснийхээ дараа, 4-р сарын 8-нд Бээжинд буцаж ирэв.

Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли-Юань, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Бодлого судлах газрын дарга Ван Ху-нин, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын гишүүн, Төв Хорооны Тамгын Газрын дарга Ли Жаньшү, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечи нарын зэрэг бараа болон айлчилсан хүмүүс мөн тус онгоцоор хамт ирсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе