• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном Тайландад гарлаа

CRI       (GMT+08:00) 2017-04-09 10:03:50

Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятадын олон улсын ном хэвлэлийн групп, Хятадаас Тайландад суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулсан "Ши Жиньпин засаглалын тухайн өгүүлсэн нь" номын тайланд хэлний хувилбарын нээлтийн ёслол 7-нд Тайландын Бангкогийн парламентын төвд болов. Тайландын улс төрчид, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл нийт 300 шахам хүн арга хэмжээнд оролцов.

Тайландын Хууль тогтоох хорооны дарга Порнпеч Вичитчолчай, "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном бол маш их суралцууштай оюун мэдлэгийн сан юм. Тус номонд Ши Жиньпин даргын засаглалын тухай философийн үзэл ойлголт, алсын харааг гүнзгий бөгөөд нарийн өгүүлжээ. Одоо тай хэлээр орчуулагдан гарснаар Тайландын олон уншигч тус номтой танилцах боломжтой боллоо гэжээ.

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном өдгөө 16 хэлээр орчуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд 6.2 сая хувь тараагджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе