• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Бразилийн төрийн тэргүүн нар харилцан захиа илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-10 10:41:27

Хятад улсын дарга Ши Жиньпин болон Бразилийн Ерөнхийлөгч Мишель Тимер харилцан захиа илгээж, хоёр орны стратегийн түншийн бүх талын харилцааг хүндэтгэн үзэж байгаагаа дахин нотолжээ.

Ерөнхийлөгч Мишель Тимер БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцон төрийн айлчлал хийх гэж байгаадаа маш их баяртай байна хэмээн тэмдэглээд, хоёр орон хамтдаа хүчин чармайлт гарган, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүссэн байна. Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч Мишель Тимер Бразилийн махан бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортоор гаргах асуудлыг эв зүйтэй зохицуулсан явдалтай холбогдуулан Хятадын талд талархал илэрхийлжээ.

Ши Жиньпин Ерөнхийлөгч Мишель Тимерийн БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцон төрийн айлчлал хийх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Хятад, Бразилийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрүүл саруулаар тогтвортой хөгжиж, хоёр ард түмэнд нэн их аз жаргал эдлүүлэхийг хүслээ. //D

       

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе