• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Севол" хөлөг онгоцыг далайн эрэг дээр амжилттай гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-10 10:17:15

БНСУ-ын "Севол" хөлөг онгоцыг 9-нд БНСУ-ын Чолла Намдогийн Мокро гарамд авчирлаа. Энэ нь "Севол" хөлөг онгоцыг далайн гүнээс татаж гаргах ажлыг гүйцэтгэж байгаа багийнхны ажил амжилттай дууссаныг илтгэж байна.

Далайгаас хөлөг онгоцыг татаж гаргах ажлыг гүйцэтгэж байгаа газрын танилцуулснаар, энэ удаагийн ажилд 21 мянга 600 тонн даацтай 8 том ачааны машиныг "Севол" хөлөг онгоцны урьдчилан тогтоосон ёроолд хүргэж, дараа нь гидравлик оролттой ган дамнуургаар өргөж далайн эрэг дээр гаргасан гэжээ.
 
"Севол" хөлөг онгоцыг татан гаргах ажлыг хариуцаж байгаа захирал Жян Янь хэлэхдээ, хөлөг онгоцыг далайн эрэг дээр гаргах ажил нь хамгийн сүүлчийн ажил бөгөөд хөлөг онгоцны сэгийг БНСУ-ын талд аль болох богино хугацаанд хүлээлгэн өгч хохирогчдын ар гэрийнхний сэтгэл санааны дараасыг хөнгөлөхийн тулд ажлын ахицыг ерөөс удаашруулаагүй юм гэжээ.

\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе