• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Боинг компани Иран улсад Боинг-777 нисэх онгоц хоёрыг өгнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-10 16:46:14
Ираны үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээс иш татаж тэмдэглэхдээ, Америкийн Боинг компани ирэх сарын эцсээр Иранд Боинг-777 нисэх онгоц хоёрыг хүлээлгэн өгнө. Энэ ажил амжилттай болбол, Иранд Францын Аэробус компани дараалан 3 нисэх онгоц өгсний дараа тус компани анх удаагаа Иранд нисэх онгоц хүлээлгэн өгч байгаа явдал болох юм гэжээ.

Америкийн санхүүгийн хориг арга хэмжээ, түүнчлэн Трампын засгийн газрын Иранд авч байгаа тодорхой бус бодлого зэргийн нөлөөгөөр, Боинг компани Ирантай нисэх онгоц худалдаалах тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа амжилттай хүлээлгэн өгч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Ираны үндэсний мэдээллийн агентлагийн 9-нд мэдээлснээс иш татаж тэмдэглэхдээ, Боинг-777 нисэх онгоц хоёрыг ирэх сарын эцсээр Ираны агаарын тээврийн компанид хүлээлгэн өгнө. Энэ хоёр нисэх онгоцыг Туркийн агаарын тээврийн компанид худалдаалах байсан боловч тус компани худалдан авах захиалгаа цуцалсан юм гэжээ.\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе