• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөхнуур зам тээврийн хөгжилд 200 тэрбум юанийн хөрөнгө оруулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-10 11:33:45

Хөхнуур мужийн зам тээврийн газрын мэдээнээс үзвэл, 2016 оны байдлаар Хөхнуур муж зам тээврийн салбартаа нийт 38.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, энэ оноос хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд нийт 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна. 2020 оны эцэс гэхэд уг мужийн зам тээвэрт илэрхий өөрчлөлт гарах төлөвтэй байна.

Хөхнуур мужийн зам тээврийн танхимын нэгдсэн төлөвлөлтийн газрын орлогч дарга Ван Шяоли хэлэхдээ, Хөхнуурын зарим хот сууринд хатуу хучилттай зам тавигдаагүй байсан бөгөөд одоо ч зарим тосгонд хүрэх авто замгүй байсаар байна. Мөн Түвд, Сычуань зэрэг 4 муж, ӨЗО-той залгаж буй замуудын олонх нь 4-өөс доош зэрэглэлийн замууд байна гэлээ.

Эх сурвалжаас үзвэл, Хөхнуур муж энэ оноос эхлэн улс, муж, тосгоны зэрэглэлийн замын стандартыг дээшлүүлэх, сүлжээ бий болгох ажлыг урагшлуулан, 2020 он гэхэд улсын 2-р зэрэглэлтэй замын харьцаа нь 80 хувьд хүрч, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеэс 30 хувиар нэмэгдүүлэх болно. Мужийн 2-р зэрэглэлийн замын харьцааг 30 хувьд хүргэн, мөн үеийнхээс хэд дахинаар нэмэгдүүлэн, бүх хот сууринд хатуу хучмал зам, бүх тосгодыг холбосон зам нэвтрүүлэн шинээр байгуулах авто замын нийт уртыг 10 мянган метрт хүргэх төлөвлөгөөтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе