• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирид чиглэж байгаа түрэмгийллийн үйл ажиллагаанд Орос, Иран хариу өгнө

CRI       (GMT+08:00) 2017-04-10 15:41:16

ОХУ болон Иран улс Сири дэх нэгдсэн командлалын төвд 9-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ, Сирийн холбоотон болсны хувьд Сирид чиглэж байгаа түрэмгийллийн үйл ажиллагаанд Орос, Иран хоёр улс хариу өгөх болно гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ Сирид цохилт өгч байгаа явдал "улаан шугам"-аас давж, Сирийн бүрэн эрхэд халдсан байна. Энэ бол аймшигтай явдал бөгөөд "хойшид бид Сирид чиглэсэн аливаа түрэмгийллийн үйл ажиллагаанд хариу өгөх болно" гэжээ.

Тус мэдэгдэлд, Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай шалгалт тодорхой болоогүй нөхцөлд НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн цохилт өглөө гэж АНУ-ыг зэмлэн буруушааж, Сирийн Засгийн газрын холбоотнууд Сирид үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе