• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хиймэл оюун ухааны судалгаа тэргүүн эгнээнд явж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-10 11:08:24

9-нд Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны дэд сайд Лю Лихуа хэлэхдээ, "өдгөө Хятадын хиймэл оюун ухаан/AI/-ы технологийн судалгаа дэлхийд тэргүүн эгнээнд орж, энэ салбарын ирээдүй, хэтийн төлөв маш сайн байна" гэв.

Тэрээр мөн өдөр Шэньжэнь хотод болсон CITE-2017 хиймэл оюун ухааны дээд хэмжээний чуулга уулзалт дээр дээрх үгээ хэлсэн юм.

Тэрээр танилцуулж хэлэхдээ, нэг сарын өмнө "MIT Технологийн тойм" сэтгүүл 2017 оны дэлхийн шилдэг 10 технологийг шалгаруулж, гүнзгий сурах, нүүр царайгаа таниулж төлбөр тооцоо хийх, автомат жолоодлого зэрэг технологиуд багтжээ. Хятадын IFLYTEK, Alibaba, Baidu зэрэг нэрт компаниуд энэ талаар голлон судалгаа хийж байгаа нь Хятадын хиймэл оюун ухааны технологийн судалгаа дэлхийн тэргүү эгнээнд явж буйг харуулж байна.
Өдгөө хиймэл оюун ухааны үйлдвэржилт дөнгөж хөгжих шатандаа явж байгаа бөгөөд Хятад улс хотын шинэлэг интернет сургалт, автомат жолоодлого бүхий ухаалаг үйлчилгээ зэрэг нь технологиос үйлдвэрлэл, цаашлаад хэрэглээнд шилжих иж бүрэн тогтолцоог тал бүрээр бүрдүүлсэн байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан олон салбарт өргөн хэрэглээний орон зайтай болох учраас Хятад улсын энэ салбарын хэтийн төлөв сайн сайхан байна" гэж Лю Лихуа хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе