• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны ерөнхийлөгч АНУ Сирид цэргийн цохилт өгснийг зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-11 11:06:59
Ираны ерөнхийлөгч Хассан Рохани 10-нд, Америк Сирийг пуужингаар дайрсныг зэмлэн буруушааж, Америкийн энэ үйлдэл нь террорист этгээдийн Сири дэхь ажиллагааг өөгшүүлж байгаа хэрэг мөн гэж үзжээ.

Хассан Рохани мөн өдөр Тегеранд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Сирийн цэрэгт цохилт өгсөн явдал нь олон улсын хуулиас няцаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү цэрэг дайны ажиллагаа нь Сирийн энх тайвны хэлэлцээнд хохирол учруулж байгаагаар барахгүй, террорист байгууллагад сэхээ авах чөлөө олгож тэднийг тэнхрүүлэх болно гэжээ.

Хассан Рохани цохон тэмдэглэхдээ, Сирийн хямралыг улс төрийн аргаар л эв дүйтэй зохицуулж чадна. Сирийн хувь заяаг Сирийн ард түмэн шийдэх ёстой. Бусад орон хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хэрэв террорист этгээдүүд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол олон улсын хамтын нийгэмлэгт Америк хэрхэн хариу өгөх вэ гэжээ.

Сирийн орон нутгийн цагаар 7-ны үүрээр Америк Сирийн агаарын цэргийн баазад гэнэтийн цохилт өгч 50 гаруй далавчит пуужин харвасан юм. Энэ бол Трамп ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш Америк анх удаа Сирийн засгийн газрын цэргийн объектыг дайрсан юм. Сирийн сөрөг бүлгийн хяналт дахь бүсэд гарсан химийн зэвсгийн дайралтаас хариу авч байгаа хэрэг юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе