• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Калифорни мужийн нэгэн сургуульд болсон буудлагын хэргийн улмаас 3 хүн амиа алдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-11 15:54:06
АНУ-ын Калифорни мужийн өмнөд нутгийн Сан-Бернардино хотын нэгэн бага сургуульд 10-ны өдөр буудлагын хэрэг гарч, наанадаж 3 хүн амиа алджээ.
 
Хэргийн дараа, уг хотын цагдаагийн дарга Жаррод Бургуан хэвлэлийнхэнд хэлэхдээ, энэ бол нэгэн амиа хорлосон хэрэг гэжээ. Буудлагын газар дээр нь хоёр хүн амиа алдсан байв. Сан-Бернардино хотын Хойд Парк бага сургуульд гарсан буудлагын хэргийн улмаас 3 хүн нас барснаас 8 настай нэг хүүхэд байсан гэж цагдаагийн тал мэдэгджээ.
  
Нэг эрэгтэй тус сургуулийн хичээлийн байранд дайран орж, нэг эмэгтэй багшийг хөнөөсний дараа амиа хорлосон гэдгийг Сан-Бернардино хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Майк Мэдден нотолсон байна. Амиа алдсан сурагч нь тухайн үед эмэгтэй багшийн дэргэд байснаас суманд оногдсон гэж цагдаагийн тал одоогоор үзэж байна. Цагдаагийн тал амиа алдсан хоёр хүний тухай мэдээлээгүй. Гэвч орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, энэ хоёр хүн нь хосууд эсвэл эхнээр нөхөр байсан байж болзошгүй гэжээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе