• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Шведэд болсон халдлагыг буруушаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-11 15:39:20

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 10-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ "7-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд гарсан ачааны машинаар үйлдсэн халдлагын хэргийг зэмлэн буруушааж, террорист халдлага үйлдэгсдийг хатуу шийтгэх ёстой" гэжээ.

Мэдэгдэлд, Аюулгүйн зөвлөл энэ удаагийн "хэрцгий, хулчгар" террорист халдлагыг маш их үзэн ядаж, зэмлэн буруушааж байна. Ямарваа хэлбэрийн терроризм нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд учруулж буй хамгийн аюултай сүрдүүлэг мөн гэлээ.

Талууд "НҮБ-ын дүрэм" бусад олон улсын хуульд заасан заалтуудын дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдалд сүрдүүлэг болж буй терроризмын халдлагад эрс цохилт өгөх хэрэгтэй гэж Аюулгүйн зөвлөл цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе