• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнгөрсөн онд Орос террорист халдлага хийхийг оролдсон 16 хэргийг амжилттай илрүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-12 10:24:40

ОХУ-ын терроризмын эсрэг үндэсний хорооны дарга, Оросын Холбооны нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Александр Васильевич Бортников "өнгөрсөн онд ОХУ-ын нийгмийг аюулаас хамгаалах салбар тус улсын 9 хотод террорист халдлага хийхийг оролдсон 16 хэргийг амжилттай илрүүлсэн" гэж 11-нд хэлжээ.

ОХУ-ын терроризмын эсрэг үндэсний хорооны сайтын мэдээлснээр, Александр Васильевич Бортников мөн өдөр терроризмын эсрэг үндэсний хорооны хурлын үеэр хэлэхдээ, "2016 онд Оросын Холбооны нийгмийг аюулаас хамгаалах салбар, Москва, Санкт-Петербург, Сочи, Уфа зэрэг 9 хотод террорист халдлага хийхийг оролдсон 16 хэргийг амжилттай илрүүлж, олон улсын террорист байгууллагын 46 цэгийг устгасан. Гэвч Санкт-Петербургийн Метронд болсон халдлагын хэрэг нь Оросын терроризмын эсрэг ажил олон улсын террорист байгууллагын учруулж буй заналхийллийг бүрмөсөн даван туулж чадахгүй байгааг харуулж байна" гэжээ.

Александр Васильевич Бортников "Тагнуулын мэдээллүүдээс үзэхэд, "Лалын улс" зэрэг террорист байгууллага Оросыг оролцуулсан дэлхийн олон газарт террорист халдлага явуулах төлөвлөгөөтэй байна. Иймээс Оросын холбогдох байгууллага зохистой арга хэмжээ авч хилийн хяналт шалгалтаа эрчимжүүлж, цагаачдын нүүдэлд хяналтаа эрчимжүүлж, террорист байгууллагын санхүүгийн зам суваг, арын хангамж зэргийг таслан зогсоох хэрэгтэй гэжээ.

\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе