• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"БАСИК буюу дөрвөн орон"-ы цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх сайд нарын уулзалт боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-12 16:05:39

"БАСИК буюу дөрвөн орон"-ы цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх сайд нарын 24-р уулзалт 4-р сарын 10-11-ний өдрүүдэд Бээжин хотод боллоо. Дөрвөн орны сайд нар "Парисын хэлэлцээр"-ийн дараагийн шатны хэлэлцээ, 2020 он хүртэлх явагдах үйл ажиллагаа, дотооддоо авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ болон ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлаар санал бодлоо солилцож, "БАСИК буюу дөрвөн орон"-ы цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх сайд нарын нэгдсэн мэдэгдэл гаргаж, нийт хүн төрөлхтөн болон хойч үеийнхээ төлөө хичээн ажиллахыг уриалж, "Парисын хэлэлцээр"-ийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

"БАСИК буюу дөрвөн орон" гэдэг нь Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй том гүрнүүдийн хамтран байгуулсан олон талт тогтолцоо юм. 2009 онд байгуулагдсанаасаа хойш цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон талт үйл ажиллагааг эрчимжүүлж, хөгжиж буй орны найрсаг харилцаа болон хамтын эрх ашгийг хамгаалах талд чухал үүрэг гүйцэтгэж, "Парисын хэлэлцээр"-ийг батлах, хүчин төгөлдөр болгоход чухал ач холбогдол үзүүлжээ.

Бээжинд болсон "БАСИК буюу дөрвөн орон"-ы цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх сайд нарын 24-р уулзалтын үеэр гаргасан гишүүн орнуудын сайд нарын нэгдсэн мэдэгдэлд, БАСИК-ийн дөрвөн орон" "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх нийтийн гэрээ" болон "Киотогийн Протокол", "Парисын хэлэлцээр"-ийн агуулга заалтууд болон улс төрийн амлалтаа туйлбартай хэрэгжүүлэх болно гэжээ. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр Хятадын цаг уурын өөрчлөлтийн хэрэг эрхэлсэн онц төлөөлөгч Же Зэнхуа хэлэхдээ, "Хятад улс цаг уурын өөрчлөлтийн нөлөөг зохицуулах талаар авч байгаа арга хэмжээгээ үргэлжлүүлж, өөрийн үүргээ зуун хувь гүйцэтгэх болон. Хятад улс цаг уурын өөрчлөлтийн нөлөөг зохицуулахад хувь нэмэр оруулах үндэсний төслийг гаргаж, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-дөө 2020 онд заавал биелүүлэх зорилт болгон оруулж зохицуулалт хийсэн байна. Тийм учраас 2020 он гэхэд Хятад улс өөрийн амлалтаа бүрэн, тэрчлэн давуулан биелүүлнэ гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

"БАСИК"-ийн дөрвөн орны сайд нарын хуралд эдгээр орнуудын сайд нар өнөөгийн цаг уурын өөрчлөлтийн олон улсын нөхцөл байдалд уур амьсгалын олон талт үйл явцыг хэрхэн урагшлуулах асуудлаар хэлэлцэж, ялангуяа "Парисын хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, 2020 оноос өмнөх үйл ажиллагаа, улс орнууд хоорондын хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлаар санал бодлоо солилцов. Хуралд оролцож буй сайд нар онцлохдоо, хөгжсөн орнууд "конвенц", "Парисын хэлэлцээр"-т тогтоосон хөгжиж буй орнууд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулахад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэн, технологийн судалгаа, чадавхийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх гэсэн хуулийн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэлээ. Өмнөд Африкийн байгаль орчны яамны дэд сайд Барбара Томпсон ярихдаа, "Хөгжсөн орнууд жил тутамд хөгжиж буй орнуудад 100 тэрбум ам.долларын хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг бид хүсэж байна. Өнөөгийн олон улсын улс төрийн нөхцөл байдалд "Парисын хэлэлцээр" нь талуудын хичээл зүтгэлийн хүчинд хүрсэн хамгийн сайн үр дүн байж, бидэнд эрсдлүүдийг урьдчилан сэргийлэх тулгуур асуудлыг үр ашигтай шийдвэрлэхэд бүх талыг хамарсан, тэнцвэртэй тогтвортой механизмыг хангасан гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Хөгжиж буй орнууд, ялангуяа тэдгээр цаг уурын өөрчлөлтийн нөхцөлөөр эмзэг орнуудыг харгалзан "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх явцад бид "нийтлэг мөртөө ялгаатай", эрх тэгш байх зарчмыг заавал баримтлах ёстой юм."

2015 оны 12-р сарын 12-нд "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн талууд Парисын цаг уурын өөрчлөлтийн хурлаар "Парисын хэлэлцээр"-ийг санал нэгтэй баталж, 2020 оноос хойших цаг уурын өөрчлөлтийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан. Энэ оны эцэст Германы Бонн хотод, "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ийн 23 дахь талуудын хурал хуралдах гэж байгаа нь "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудад суурь тавихад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе