• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжлэх ухаан техникийн судалгаан дахь хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхийг уриаллаа

CRI       (GMT+08:00) 2017-04-12 10:43:56

ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагард 11-нд Берлинд лекц унших үед хэлэхдээ, "тоон системийн өөрчлөлт тасралтгүй гүнзгийрэхийг дагалдан олон аж үйлдвэрийн орнууд шинжлэх ухаан техникийн судалгаанд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байж ирээдүйд эдийн засгийг нэн сайнаар нэмэгдэхийг баталж чадна" гэжээ.

Кристин Лагард мөн өдөр Европын менежмент техникийн сургуульд "инноваци, техник, нэмэгдэл" сэдвээр лекц унших үеэр "Буй бүхий орнууд шинжлэх ухаан техникийн судалгаанд хөрөнгө оруулалтыг 40 хувиар нэмэгдүүлбэл эдийн засгийн нийт бүтээгдэхүүн ирээдүйд 5 хувиар нэмэгдэх болно" гэж хэлжээ.

Кристин Лагард 10-нд Дэлхийн банкны ерөнхийлөгч, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга тэрчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал нарын хамт Берлинд Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн салбарын олон асуудлаар ярилцсан байна.

Кристин Лагард хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр багтаамжтай нэмэгдлийг баримтлахыг олон оронд уриалж, худалдаа бол эдийн засгийн нэмэгдлийн хөдөлгөгч хүч мөн, худалдааг эрчимжүүлэх нь үйлдвэрлэлийг дээшлүүлж, хөгжлөөр эрх тэгш биш тэнцвэргүй байгаа байдлыг зохицуулах зангилаа болно. Чөлөөт худалдааг хамгаалан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэхийг тэрээр уриалсан байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе