• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн химийн зэвсгийн асуудлаар шалгалт хийх өргөдөл өгөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-12 10:10:05

11-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, Америк Дамаскийн өмнө дүүрэгт хэрэг өдөөж, Орост халдлага хийхээр оролдож байна. Орос НҮБ-ын олон улсын шүүхэд өргөдөл гаргаж, Сирийн химийн зэвсгийн асуудлаар тууштай шалгалт хийнэ гэв.

Кремлийн ордны сайтад мөн өдөр мэдээлснээр, Путин Орост айлчилж буй Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллатай уулзахдаа, Америк Дамаскийн өмнө дүүрэгт хэрэг өдөөж, Орост халдлага хийхээр оролдож буй тухай мэдээлэл олсон, Сирийн химийн зэвсгийн асуудлаар тууштай шалгалт хийх шаардлагатай хэмээн үзэж буй бөгөөд НҮБ-ын олон улсын шүүхэд өргөдөл гаргасан гэв.

Владимир Путин "Орос тэвчээртэй хүлээхэд бэлэн байна. Ирээдүйд Орос, Америкийн харилцаанд мөн нааштай хандлага гарахыг хүсэж байна" гэж хэлэв.

Америкийн Батлан хамгаалахын яам 6-нд мэдэгдэл гаргаж, мөн орой Америкийн цэрэг Сирид болсон химийн зэвсгийн хэрэгт хариу болгож Сирийн цэргийн зориулалттай онгоцны буудалд хэдэн арван пуужин хөөргөсөн гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе