• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх талаар хуулийн засаглалтай болох болон хүний эрхийн үйлсийг хөгжүүлэх Семинар болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-13 11:21:25
Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг зохиож байгуулж, Баруун өмнөдийн хууль зүйн их сургуулийн хүний эрхийн судалгааны институт гүйцэтгэсэн бүх талаар хуулийн засаглалтай болох болон Хятадын хүний эрхийн үйлсийн шинэ ахиц Семинар 4-р сарын 11-нд Чүн Чин хотод нээгдлээ.

Хуралд оролцсон эрдэмтэд хэлэхдээ, намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин төвтэй намын төв хороо бүх талаар хуулийн засаглалтай болохыг дэмжиж, шинжлэх ухаанчаар хууль тогтоохыг баримталж, хуулийг чанд хэрэгжүүлж, хуулийг шударга хэрэгжүүлэхийг бүх нийтээрээ сахихтай уялдуулж, улсаа хуулиар засахыг баримталж, хуулийн дагуу засаглахыг дэмжсэн юм гэжээ.

Семинар дээр холбогдох салбарын хариуцлагатан хэлэхдээ, хүний эрхийн холбогдох байгууллага болон их дээд сургуулийн эрдэмтэд шинжлэх ухаанчаар хууль тогтоох болон хүний эрхийн дэвшил зэрэг сэдвээр гүнзгий судлан ярилцжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе