• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлыг улс төрийн арга барилаар зохицуулахыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-13 16:27:30
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-и 12-нд хэлэхдээ, улс төрийн аргаар Сирийн асуудлыг зохицуулах нь цорын ганц арга зам мөн бөгөөд цэрэг дайны аргаар асуудлыг зохицуулж чадахгүй юм гэжээ.
 
Лю Жэ-и мөн өдөр аюулгүйн зөвлөлд Сирийн улс төрийн ахицын талаарх нээлттэй хурал дээр хэлэхдээ, өмнөх Женевийн энхийн хэлэлцээнд Сирийн талууд улсын төрийн засаглал, үндсэн хууль, сонгууль болон терроризмын эсрэг, аюулгүй байдал хийгээд итгэлцлийг бий болгох зэрэг 4 том сэдвийн хүрээнд авч хэлэлцсэн, энэ нь идэвхтэй оролцох байр суурийг харуулсан бөгөөд Сирийн улс төрийн үйл явцад нааштай ахиц гарсныг харуулж байна. Өнөөгийн байдалд, холбогдох талууд дипломат аргыг гуйвшгүй баримталж, Сирийн хурцадмал байдлыг хориглон зогсоож, НҮБ-ын эедүүлгийн зам суваг болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирийн асуудлаар тусгай элчийн ажлыг үргэлжлэн дэмжих хэрэгтэй юм гэжээ.
  
Лю Жэ-и хэлэхдээ, гал зогсоохыг үргэлжлэн баримтлахыг Хятадын тал Сирийн талд уриалж байгаа бөгөөд терроризмын эсрэг тэмцэх нь Сирийн асуудлыг зохицуулах хамгийн чухал тулгамдсан асуудал юм гэжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе