• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп: Хятад улсыг "валютын ханшийг санаатай удирдсан орон"-ы жагсаалтад оруулахгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-13 10:30:07

Энэ долоо хоногт нийтлэх тайландаа Америкийн засгийн газар Хятад улсыг "валютын ханшийг санаатай удирдсан орон"-ы жагсаалтад оруулахгүй гэж тус орны ерөнхийлөгч Дональд Трамп 12-нд хэлсэн тухай "Уолл Стрит Сонин" мөн өдөр мэдээллээ.

Америкийн хэвлэлд мэдээлсний дагуу, Америкийн сангийн яам энэ долоо хоногт хагас жил тутмын "Олон улсын эдийн засаг болон валютын бодлогын тухай тайлан"-гаа нийтлэх гэж байгаа бол өнгөрсөн оны 10-р сард нийтэлсэн уг тайландаа Хятад улсыг оролцуулсан худалдааны гол гол түншүүд нь валютын ханшийг санаатай зориуд удирдсанаар голч бус худалдааны ашиг олоогүй хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн Олон улсын валютын сангийн байгууллага болон Петерсоны олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэн судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад улс ерөөс валютын ханшийг санаатай удирдаагүй болохоор энэ тухай гомдол мэдүүлэг нь ямар ч үндэслэлгүй юм гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе