• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном Пакистаны уншигчдын хүртээл болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-14 17:48:19
14-нд Пакистаны нийслэл Исламабад хотноо, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Гадаад хэвлэлийн товчоо, БНХАУ-аас Пакистанд суугаа элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номын урду хэлээр орчуулсан хэвлэлийн нээлтийн ёслол боллоо. Энэ номыг гаргахад оролцсон Пакистан гаралтай орчуулагч болон номын бизнесмен сэтгүүлчид ярилцлага өгөх үедээ: Хятад, Пакистаны найрамдал өнө эртний түүхтэй. Хоёр орны эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт хурдтай хөгжиж байгаа үеэр Хятадын удирдагчийн бичсэн ном Пакистаны уншигчдын хүртээл болж байгаа нь чухал ач холбогдолтой юм гэжээ.

Хатагтай Хума Анвар Пакистаны ардчиллын хэвлэлийн газарт 5 жил орчуулгын ажил хийж байна. Өнгөрсөн жил тэрээр тус орны орчуулагчдын мэргэжлийн уралдааны аварга болсон юм. Тэрээр "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номыг англи хэлнээс өөр хоёр хүний хамт урду хэлээр орчуулсан ба хянан тохиолдуулах, редакторлах бүх үйл явцад оролцжээ.

Хума Анвар, Хятад улсын удирдагчийн энэ ном Пакистаны уншигчидтай золгож байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн ярьж байлаа.

Тус номыг гүйлгээнд оруулсан Кавэнди бол Ши Жиньпин даргыг шүтэн биширдэг нэгэн аж. Тэрээр, Ши Жиньпин бол агуу удирдагч, тэр Хятадын орчин үеийн хөгжлийг урагшлуулж, дэлхийн улс төрийн тогтолцоог өөрчилж чадсан гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе