• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ, АНУ-ын хэвийн харилцааг дэмжих баг 2-3 сард багтаан ажлаа эхэлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-14 14:12:17

13-нд ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков: ОХУ, АНУ-ын хэвийн харилцааг дэмжих баг 2-3 сард багтаан ажлаа эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Сергей Рябков "Өнөөдрийн Орос" агентлагт өгсөн ярилцлагадаа: ОХУ, АНУ-ын хэвийн харилцааг дэмжих багийн гишүүд гадаад харилцааны дэд сайдын хэмжээний албан тушаалтнууд байх бөгөөд ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга нар удирдана гэжээ.

Сергей Рябков: Одоогийн байдлаар хоёр тал ажлын хөтөлбөрөө гаргаагүй боловч багийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Сүүлийн үед Орос, Америк хоёр улс Сирийн химийн зэвсгийн асуудлаар зөрчилдсөн төдийгүй Сирийн ерөнхийлөгч Башар Асадын асуудлаар санал зөрөлдөөнтэй байна.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе